モンゴル国での朝青龍の引退報道について2010年2月6日 お仕事
Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан нь мэргэжлийн сумогийн дампуурлын дохио юу?
Мэргэжлийn сумо бөхийн 68-дэх их аварга Асашёорюү зодог тайлахаа өнөөдөр орон нутгийн цагаар 14.00 цагт албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрсөн сарын Хацү башён дундуур хүнтэй муудалцсан тухай мэдээлэл Япон даяар цацагдсан билээ. Үүгээр далимдуулан Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо их аваргыг шахаанд оруулаад байсан юм. Их аварга зодог тайлах болсон шалтгааныхаа талаар тодорхой мэдэгдэл хийсэнгүй. Түүний мэдэгдэл одоо тус улсад шуугиан дэгдээгээд байна. Д.Дагвадоржийг тойрсон шуугиан дэгдэнгүүт тус улсын сумогийн мэргэлжилтнүүд өнгөрсөн сард судалгаа хийсэн байна.Тэдний судалгаагаар Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлбал Японы мэргэжлийн сумог үзэгчдийн тоо наад зах нь 30-40 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Үүнээс үзвэл Асашёорюү зодог тайлхаас илүү Японы мэргэжлийн сумо дампуурах асуудал тус улсын мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Их аварга өнөөдөр япончуудын шахалтаар дэвжээгээ орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь Японы сумо дампуурлаа зарласантай утга нэгэн үйл явдал боллоо гэж үзэх хүмүүс ч байна. Тэрбээр мэргэжлийн сүмогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээрээ тус улсын үндэсний спортын түүхэнд эхний гуравт бичигдээд байсан юм. Д.Дагвадорж Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх үлдээд байv.

コメント